ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙ СУМАНД НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАЛАА.


2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн нийтийн хуралд Тус шүүх нь Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газартай хамтран оролцон "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль” "Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдохийн ач холбогдол” зэрэг сэдвүүдээр шүүхийн тамгын газрын дарга Э.Энхтүвшин, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэрхэн өргөдөл гаргах вэ” сэдвээр эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа нар мэдээлэл өгч, нүүдэллэн ажиллалаа.

Үүний зэрэгцээ ШЕЗ-ийн даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 65 дугаартай тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Монгол Улсын нийт шүүхийн хэмжээнд "Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулга авах ажлыг тус суманд зохион байгуулж өдөрлөгт оролцсон иргэд, хөдөлмөрчөөс санал асуулга авлаа.

Санал асуулгыг хөндлөнгийн гэрчийг байлцуулж тухайн шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхээр үйлчлүүлж байсан 5 иргэдээс мөн тухайн орон нутгийн засаг захиргааны нэгжийн шүүхээр үйлчлүүлж байгаагүй 5 иргэдээс санамсаргүй түүврийн аргаар сонголт хийн санал асуулгыг авч битүүмжилсэн дугтуйнд хийлээ.

Түүнчлэн шүүхэд хандах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай гарын авлага, брошур, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдлын талаарххэвлэмэл хуудсуудыг иргэд хөдөлмөрчидөд тараан, хууль сурталчлах ажлыг зохион байгуулан иргэдэд шүүхийн үйлчилгээг ойртуулж ажиллалаа.



САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.