Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-06-2015, 19:16   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ

 

"Сум дундын 16 дугаар шүүх” болон Ханбогд сумын "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл”-тэй хамтран зохион байгуулсан Өмнөговь аймгийн Ханбогд сумынЕрөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд "Үндсэн хууль дахь миний эрх, үүрэг " сэдэвтэй эсээ бичлэгийн уралдааны дүнг гаргаж 6 сарын 1-ний өдөр буюу "Олон улсын хүүхдийн баяр”-аар шагналыг гардууллаа.

Тэргүүн байр: 12а ангийн сурагч Б.Цэнд-Аюуш "Тэргүүн бичлэгийн шагналтан” цом, мөнгөн шагнал

Дэд байр: 12б ангийн сурагч Г.Сарантуяа Өргөмжлөл, мөнгөн шагнал

Гутгаар байр: 12а ангийн сурагч Н.Одгэрэл Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагналт байр эзэллээ.

 


Нийтэлсэн admin   Үзсэн: 709   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Тавдугаар сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031