Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-12-2013, 12:06   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СУМ ДУНДЫН 2 ДУГААР ШҮҮХ НЭРЭЭ ӨӨРЧЛӨЖ МОНГОЛ УЛСЫН СУМ ДУНДЫН 16 ДУГААР ШҮҮХ БОЛЛОО.

Тус шүүх нь Монгол Улсын Их хурлын 2012 оны 09 дүгаар сарын 07-ны өдрийн Шүүх байгуулах тухай, Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 1, 2, 3 дугаар зүйлүүдийг үндэслэн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүх нэртэйгээр иргэн, эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааг явуулж ирсэн. Шүүх байгуулах тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Өмнөговь аймаг сум дундын 2 дугаар шүүх нэрээ сольж Монгол Улсын Сум дундын 16 дугаар шүүх боллоо.
Нийтэлсэн admin   Үзсэн: 810   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Наймдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031