Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-04-2015, 00:55   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙ СУМАНД “ШҮҮХ НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАЖ НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ХУРАЛ” ХИЙЛЭЭ

 Сум дундын 16 дугаар шүүх Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүдэллэн ажиллаж сумын соёлын төвд 2015 оны 04 сарын 15-ны 11:00 цагаас Эрүүгийн хэргийн "Нээлттэй шүүх хурал” хийлээ.

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Ганзоригт холбогдох Эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, шүүгч Д.Баттулга, шүүгч Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нарантуяа, Улсын яллагч Д.Энх-Оргил, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашдооров, хохирогч Э.Ариунтунгалаг, Б.Хашбаатар, хохирогчийн өмгөөлөгч С.Ариунцацрал, иргэний хариуцагч Д.Наранхүү, С.Эрдэнэсүмбэр, иргэдийн төлөөлөгчид Т.Тогосмаа, М.Ганзориг нарыг оролцуулан нээлттэй шүүх хурал хийв.

 

Тус нээлттэй шүүх хуралдаанд аж ахуйн нэгж байгууллага, иргэд сонирхон нийт 150 гаруй иргэн оролцсон бөгөөд уг нээлттэй шүүх хуралд оролцсоноор шүүх хуралдааны дэг, шүүх хуралдаанд шүүхийн иргэдийн төлөөлөгч ямар байр суурьтай оролцдог, шүүх хэрхэн ил тод болсон, шүүхийн шинэтгэлийн талаар мэдээлэлтэй болох зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

 

 
Нийтэлсэн admin   Үзсэн: 934   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Аравдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31