Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-04-2015, 00:16   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ ХУРАЛ” ХИЙЛЭЭ

Сум дундын 16 дугаар шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сумын "Оюу Толгой” орон нутгийн хэлтсийн иргэний танхимд 2015 оны 04 сарын 14-ний 10:00 цагаас нээлттэй шүүх хурал хийлээ.

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Батболд, Ч.Ганбат нарт холбогдох Эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүгч Д.Баттулга, шүүгч Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нарантуяа, Улсын яллагч Д.Энх-Оргил, шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Олонмөнх, Ж.Мөнхдаш, иргэдийн төлөөлөгчид Ц.Буян-Өлзий, Б.Цогнэмэх нарыг оролцуулан нээлттэй шүүх хурал хийв.

Тус нээлттэй шүүх хуралдаанд аж ахуйн нэгж байгууллага, иргэд сонирхон оролцсон бөгөөд хууль эрх зүйн тодорхой мэдээлэлтэй болж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй ил тод болгох мөн шүүх хуралдаанд шүүхийн иргэдийн төлөөлөгч нар ямар байр суурьтай оролцдог талаар мэдээлэлтэй болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай болон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарын эрх зүйн байдлын тухай гарын авлага брошур тараалаа.

 

Нийтэлсэн admin   Үзсэн: 1069   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Аравдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31