Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-05-2018, 18:22   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Мод тарих Үндэсний өдөрт оролцлоо.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүрийн 5 болон 10 дугаар сард сумын хэмжээнд "Бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн мод тариалалтын ажлыг Өмнөговь аймгийн хэмжээнд 2018 оны 04 дүгээр сарын 28-ны бямба гаригт боллоо.

Тус арга хэмжээнд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн хамт олон оролцсон бөгөөд хайлаас, жигд, харгана, чацарганазэрэг 4 төрлийн нийт 150 ширхэг мод тарьж Ханбогд сумын байгаль орчин ногоон байгууламжид бүтээн байгуулалт хийлээ.
Нийтэлсэн admin   Үзсэн: 157   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Гуравдугаар сар 2019    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031