Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-04-2018, 18:02   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ДОТООД СУРГАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад 2018 оны тус шүүхийн дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн онцлох зохицуулалт” "Эрүүгийн хэргийн бодлого бодох аргачлал” тус тус сэдвээр шүүгч С.Өлзий-Отгон, "Байгууллагын албан хэрэг хөтлөлт” сэдвээр архив бичгийн хэргийн эрхлэгч Д.Эрдэнэсувд, "G-mail хүртээмжтэй хэрэглэх нь”сэдвээр мэдээллийн технологийн мэргэжилтэн М.Зоригтзаяа нар 2018 оны 03 дугаар сарын 30-нд сургалт зохион байгууллаа.


Нийтэлсэн admin   Үзсэн: 461   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Нэгдүгээр сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31