Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-02-2018, 18:16   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Цагдаагийн тасагтай хамтран ажиллах төлөвлөгөө батлав.

Хууль зүй дотоод хэргийн сайд, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын 2016 оны А/40, 113 тоот хамтарсан тушаалаар баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг хангах, зорилгоорШүүхийн тамгын газрын дарга Э.Энхтүвшин, Цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Баярбат нар уулзалт 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулав.

Мөн уг уулзалтаар 2017 оны хамтран ажиллах төлөвлөгөөний биелэлтийн хэрэгжилтийг дүгнэхээс гадна "2018 онд хамтран ажиллах” ажлын төлөвлөгөө болон "Шүүхийн байр болон түүний гадна орчинд онцгой байдал үүссэн үед ажиллах” ажлын төлөвлөгөө баталлаа. Цаашид төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд "Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын дагуу хоёр байгууллага 2 долоо хоногт 1 удаа уулзахаар тогтож, уулзалтаар ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах талаарсанал бодлоо солилцлоо.


Нийтэлсэн admin   Үзсэн: 17   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Хоёрдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728