Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-02-2018, 18:11   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ-ЗӨВЛӨГӨӨН

Тус шүүхээс Ханбогд суманд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр сум дундын 1 дүгээр прокурорын газар, цагдаагийн тасаг, Цогтцэций сум дахь цагдаагийн хэлтэс, Гашуунсухайт боомт дэх гэрээт цагдаагийн тасагтай "Асуудал ба шийдэл” уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Д.Баттулга нээж үг хэлж, шүүхийн 2017 оны шүүн таслах ажиллагааны товч тайлан судалгааг шүүхийн тамгын газрын дарга Э.Энхтүвшин, Эрүүгийн шинэчлэгдсэн хуулийн онцлох зүйл заалтын танилцуулагыг шүүгч С.Өлзий-Отгон, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын харьяа сумдын 2017 онд үйлдэгдсэн эрүүгийн нөхцөл байдлын талаархи тайланг хяналтын прокурор Т.Ганчимэг нар тус тус танилцууллаа.

Энэхүү уулзалт нь шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн талаар тулгамдаж байгаа асуудлууд дээр санал солилцож шийдвэрлэх арга замыг тодорхойлох болон хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн уулзалт болж өнгөрлөө.
Нийтэлсэн admin   Үзсэн: 136   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Аравдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031