Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-01-2018, 17:05   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХ ШИНЭЧЛЭГДЭЖ ЧАДСАН

2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зарлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Д.З-т холбогдох Өмнөговь аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд Ханбогд сумын шүүхээс онлайн төхөөрөмж ашиглан Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокуорын газрын хяналтын прокурор А.Амгалан, Өмгөөлөгч Мөнгөнцэцэг нар оролцлоо.

Өмгөөлөгч Мөнгөнцэцэгтэй ярилцахад:

Та хэдэн оноос хойш өмгөөлөгч хийж байгаа вэ, өмгөөлөгч хүний хувьд та шүүхийн үйлчилгээг хэрхэн дүгнэж байна вэ?

Минй бие нь 2013 оноос хойш Ханбогд суманд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Үүнээс өмнө ч мэргэжилээрээ ажиллаж байсан. 2012 онд Шүүхийн тухай багц хууль батлагдаж Шүүхийн шинэтгэл хийгдэж үүнтэй холбогдуулан олон ажилууд хийгдэж байгаа харагддаг.Өмнө нь өмгөөлөгчөөр ажиллаж байхад шүүх одоогийнх шиг ил тод нээлттэй шүүхийн үйлчилгээ ийм байгаагүй ээ. Шүүх гэх нэрийг сонсоод л цааргалдаг байсан. Харин одоо бол өөр сэтгэхүүтэй болсон юм шиг санагддаг. Ингэж байна гэдэг нь шүүхийн үйлчилгээ сайжирч байгаагийн шинж юм.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогчид онлайнаар оролцох боломж бүрдсэн. орон нутагт ажилладаг өмгөөлөгчийн хувьд танд ач холбогдол нь илүү мэдрэгдэж байгаа байх.

Өмгөөлөгч хүний хувьд өөрийн үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалахын тулд шүүх хуралдаанд заавал биечлэн оролцох үүрэг хүлээдэг. Энэхүү хариуцлагын хүрээнд ганцхан хуралд оролцох гэж ханбогд сумаас Өмнөговь аймаг руу явж очин шүүх хуралд суудаг байсан.

Ханбогд сум маань аймгийн төвөөсөө зайдуу 290 километрт байдаг алслагдсан сум, мөн зам нь тийм ч сайхан биш Таван толгойн уул уурхайн эвдрэлтэй замаар том оврын ачаатай болон ачаагүй автомашин их явдаг болхоор амь насанд ч аюултай. Түүнчлэн эдийн засаг цаг хугацааны хувьд хүндрэлтэй байдаг. Энэ бүх асуудал ч гэсэн бусад бүх өмгөөлөгч нарт тохиолддог байх, Энэхүү асуудлуудыг шүүх сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж ашиглан шийдвэрлэж шүүх хуралд онлайнаар оролцох нөхцөл бүрдүүлж чадсан нь бидний хувьд чухал ач холбогдолтой юм.

Та шүүхийн шинэтгэл гэж яриж байна. Иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, мэргэжлээрээ ажиллахад шүүхийн шинэтгэл хэр нөлөөлж байна вэ?

 

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүх нээлттэй ил тод болсон нь мэдрэгддэг. Төр нээлттэй ил тод байх тусам ард иргэд төрд итгэх итгэл нэмэгдэх учиртай юм. Үүнийг тод харуулж байгаа жишээ бол шүүх юм. Тухайлбал шүүхээр үйлчлүүлж байгаа иргэд шүүх дээр болж байгаа шүүх хурлыг чөлөөтэй "Шүүхийн иргэдэд үйлчлэх тахим”-д үзэх болон шүүгчийн гаргасан шийдвэрүүдийг shuukh.mn сайтаас харах боломжтой болсон. Мөн шүүхээр үйлчлүүлж байгаа иргэд болон үйлчлүүлээгүй иргэдээс тогтмол хөндлөнгийн нөлөөгүйгээр Шүүхэд итгэх иргэдийн итгэл судалгаа авч шүүхийн үйлчилгээг дүгнэдэг болсон. Энэ бол маш том ахиц юм. Шүүх иргэдийг сонсдог болсон байна.

Үүнээс гадна шүүхийн захиргааны ажилтнуудын харилцаа хандлага үнэхээр сайжирсан. Энэ бол шүүх шинэчлэгдэж чадаж байгаагийн илрэл юм.

 

Баярлалаа Таны ажил амжилт хүсье.


Нийтэлсэн admin   Үзсэн: 26   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Хоёрдугаар сар 2018    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728