Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-12-2017, 16:35   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн хамт олон тус аймгийн орон нутгийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа, Засаг даргын мөрийн хөтөлбөр дахь хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагааны хэрэгжилтэнд хувь нэмэр оруулах, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Үндэсний чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Аймгийн ИТХ, ЗДТГ, Улаан Загалмайн хорооноос хамтран хүмүүнлэг үйлсэд иргэн таны оролцоо Хүмүүнлэгийн аяны удирдамжын дөрөвт заасны дагуу /Эмзэг бүлгийн хүмүүст тусламж үзүүлэх / дараахь үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум Бүрэн дунд Ерөнхий боловсролын 1б ангийн сурагч Сүнжидмаагийн Тэгшдүүрэнд Өвлийн бүрэн хувцас хандивласан. Үүнд: өвлийн курьтка, малгай, өвлийн гутал, өмд зэрэг нэг удаагийн өвлийн хувцасаар хангаж байгууллага хамт олноороо дэмжин энэхүү үйл ажиллагааг идэвхтэй оролцлоо.
Нийтэлсэн admin   Үзсэн: 560   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Наймдугаар сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031