Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-04-2015, 08:48   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

УРАЛДААНЫ УДИРДАМЖ

2015.03.20                                                                                                                                 ХАНБОГД СУМ


НЭГ: Уралдааны зорилго

Монгол улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд заасан Иргэний эрх, 17 дугаар зүйлд заасан иргэний үндсэн болон журамт үүрэг, Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан суралцагчийн эрх, үүргийн талаарх ойлголтыг бататгах тэдний эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх

ХОЁР:Зохион байгуулагч

Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх, Сум дундын 16 дугаар шүүх

ГУРАВ: Уралдааныг дэмжигч

Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх, Сум дундын 16 дугаар шүүхийн Тамгын газар, Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Ханбогд сумын Засаг дарга, түүний тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

ДӨРӨВ: Хамрах хүрээ, сэдэв

Өмнөговь аймгийн Ханбогд болон Цогтцэций сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд "Үндсэн хууль дахь миний эрх, үүрэг " сэдэвтэй

ТАВ: Эссе бичлэгт тавигдах шаардлага

1.Ахлах ангийн суралцагчид эссе бичих сэдвийн хүрээнд хуульд тусгасан эрх, үүргийн тухай ойлголтод үндэслэн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн байх.

2. Зөв бичих дүрмийн болон найруулгын алдаагүй байх,

3. Эссег 300-500 үгэнд компьютерээр бичсэн байх бөгөөд үсгийн фонд Arial 12, мөр хоорондын зай 1,5-аар бичиж, төгсгөлд нь өөрийн овог, нэр, сургууль анги, бүлэг, холбоо барих утас и-мэйл хаяг, оршин суудаг хаяг зэргийг дэлгэрэнгүй бичсэн байх,

ЭССЕГ: Өмнөговь аймаг Ханбогд сум, Сум дундын 16 дугаар шүүх дээр хүлээн авахаас гадна sum_dund16@shuukh.mn гэсэн цахим хаягаар хүлээн авна.

ЗУРГАА: Шагнал урамшуулал

ТЭРГҮҮН БАЙР – Цом, мөнгөн шагнал

ДЭД БАЙР – Өргөмжлөл, мөнгөн шагнал

ГУТГААР БАЙР – өргөмжлөл, мөнгөн шагнал

Жич: тэргүүн байр 1, дэд болон гутгаар байр тус бүр 2 сурагчийг шагнаж урамшуулна.

ДОЛОО: Материал хүлээн авах хугацаа

2015 оны 04 дүгээр сарын 20-21-ний өдөр

НАЙМ: Уралдааныг шалгаруулах хугацаа

2015 оны 04 дүгээр сарын 22-24-ний өдөр


ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА


Нийтэлсэн admin   Үзсэн: 1468   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Аравдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31