Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-10-2017, 14:51   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУД ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ ӨГЛӨӨ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/42 дугаар тушаалаар батлагдсан "Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшин тогтоох аргачлал”-ын дагуу шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн а/46 дугаар тушаалаар байгуулагдсан комисс 2017-10-5,6-нд шүүхийн захиргааны ажилтнуудаас түвшин тогтоох шалгалт авч дууслаа.

Комиссын бүрэлдэхүүний даргаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Баттулга, гишүүдэд шүүгч С.Өлзий-Отгон, тамгын газрын дарга Э.Энхтүвшин нар оролцлоо.

Шүүхийн захиргааны ажилтны мэргэшил, ур чадварын болон ёс зүй, харилцаа хандлагын түвшин тодорхойлох, шүүхийн үйлчилгээг сайжруулах зорилгоор авагдсан энэхүү арга хэмжээ нь сорилын, бодлого тохиолдол, ур чадварын, эссэ бичих, илтгэх буюу ярилцлагын, ажилтны мэргэшлээ дээшлүүлсэн байдал, шүүхээр үйлчлүүлсэн иргэд болон хэргийн оролцогчдоос авсан санал асуулгын хэлбэрээр тус тус явагдаж, комиссын гишүүд ажилтан тус бүрээр дүнг нэгтгэж, танилцууллаа.

 

Түвшин тогтоох шалгалтад тус шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, нягтлан, нярав, мэдээллийн технологийн болон лавлагааны мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, архив бичиг хэргийн эрхлэгч, бичиг хүргэгч зэрэг нийт 10 ажилтан албан хаагч идэвхтэй оролцож, дүгнүүлсэн байна.
Нийтэлсэн admin   Үзсэн: 799   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Наймдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031