Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-09-2017, 12:55   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талархал илэрхийлье.

Миний бие Ч.Энхтуяа нь тус суманд "Гэр ахуйн барааны дэлгүүрийг ажиллуулах”-ын зэрэгцээ нийт сумынхаа айл өрхийн гэр ахуйн хэрэгцээг ханган ажиллаж амьдардаг.

 

Өмнө нь шүүхэд хандаж өр авлагаа нэхэмжилж өргөдөл өгөх санаа маш их байсан боловч ажил төрөл амжихгүй шүүх рүү хандах гэсэн боловч төвөгшөөгөөд байсан билээ. Гэтэл шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар хүнээс сонсож байснаас биш үүнд хандаж асуудлаа шийдвэрлүүлж үзээгүй бөгөөд түргэн шуурхай асуудлыг минь шийдвэрлэж өгөх газар гэж төсөөлөөгүй байсан. Тиймээс анх удаа миний бие өргөдлөө өгөхөөр зорин очсон юм. Гэтэл эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэж ямар үйлчилгээ, ажиллагаа болох, шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхээс юугаараа онцлог, давуу талтай байдаг зэрэг бүгдийг үнэхээр ойлгомжтой тайлбарлан өгсөн юм. Тиймээс би тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсэгт өргөдөл гаргаж асуудлаа шийдвэрлүүлэхээр анх удаа хандсан юм.

 

Ингэхдээ би өргөдлийн маягт гаргуулан авч өргөдөл өгөхөөр шийдэн, өр авлагатай нийт 18 иргэнд холбогдуулан Эвлэрүүлэн зуучлах хэсэгт өргөдөл гарган өгч, үүнтэй холбоотой бүхий л баримт материалуудыг бүрдүүлэн тэмдэгтийн хураамжийг төлж уг албанд хандсан билээ. "Манай дэлгүүрээс зээлээр бараагаа худалдан авч, хугацаандаа зээлээ төлдөг иргэд ч байна. Мөн зээлээр авсан барааны төлбөрөө өгөхгүй удаах ч тохиолдол нэлээд байдаг. Миний бие зээлээ төлөөгүй удаасан иргэдийг таньж мэддэг, нутгийн хүмүүс юм чинь өр зээлээ хугацаандаа авчираад өгчих байлгүй дээ” гэж нэлээд хугацаанд харж, хүлээсэн юм. Гэтэл миний итгэлийг алдаж өгөхгүйгээр барахгүй зарим нь бүр мартсан байх юм.

 

Ингээд эвлэрүүлэн зуучлагч маань өргөдлөө хүлээн аваад "За та явж бай бид тань руу 7-14 хоногийн хугацаанд уулзалтын тов мэдэгдэж утсаар дуудах болон мэдэгдэх хуудас хүргүүлэх болно "утсаа нээлттэй байлгаж ийш тийш явахгүй байхыг зөвлөсөн”. Тэгээд удалгүй 7 хоноогүй байхад намайг болон нөгөө талыг дуудаж бидний уулзалтыг товыг мэдэгдэн уулзалт зохион байгуулж зарим нэг хүмүүстэй нь бол огт таардаггүй байсан. Гэтэл энд ирж нүүр нүүрээ харан сууж ярилцаж байгаад олон жил болсон асуудлаа өдөрт нь эцэслэн шийдвэрлэж, үүнд минь эвлэрүүлэн зуучлагч маш их дэмжиж тусалж байгаа нь таалагдсан. Ийнхүү өргөдлөө гарган өгсөний дараагаас эхлэн өр зээлтэй иргэд зээлээ зарим иргэд нь өдөрт нь төлсөн. Мөн зарим нь төлөх боломжтой хугацаагаа хэлж бид эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурцгаасан.Түүнчлэн эвлэрүүлэн зуучлагч эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамж гардаг талаар бидэнд маш ойлгомжтой тайлбарлан өгсөн. Шүүх болгонд эвлэрүүлэн зуучлах хэсэг бий болсноор над шиг ийм зээлээ авч чадахгүй 1-3 жил, магадгүй үүнээс олон жил болж байгаа өр авлага ч бас байгаа болов уу гэж би бодож байна.

Энэхүү алба нь миний асуудлыг маш хурдан, түргэн шуурхай, зардал чирэгдэл бага, эв найрамдалтай биднийг уулзуулж үүссэн асуудлыг нухацтай хянуур шийдвэрлэж өгсөнд нь маш их талархаж байна.


Ингээд эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяадаа ажлын өндрөөс өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөж байна. Шүүхийн байгууллагын тогтолцоо өөрчлөгдөж байгаа, шинэчлэгдэж байна гэж телевиз, мэдээллийн хэрэгслээр л харж сонсож байснаас биш үнэхээр өөрчлөгдөж, шүүхийн үйлчилгээ иргэдэд бүрэн нээлттэй хүрч чадаж байгаа тогтолцоо бий болсныг иргэн би биеэрээ мэдэрлээ. Манай сум нь олон дэлгүүр хоршоо, ТББ, ХХК байдаг бөгөөд цаашид дээрх асуудалтай ижил өр зээл, төлбөр тооцоо өгч, авч чадахгүй удаж байгаа байгаа бол энэхүү шүүх дэх эвлэрүүлэн зуучлах албанд өргөдөл хүсэлтээ гарган өгч, асуудлаа эвийн журмаар түргэн хугацаанд шийдвэрлүүлэхийг нийт иргэд хөдөлмөрчиддөө зөвлөмөөр байна.


Өмнөгов аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн хамт олонд болон шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяад талархал илэрхийлж, шударга үнэний төлөөх их үйлсэд тань өндөр амжилт хүсье. Баярлалаа.

 

 

 

 

Сэтгэгдэл бичсэн: Ч.Энхтуяа
Нийтэлсэн admin   Үзсэн: 50   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Арванхоёрдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031