Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-09-2017, 10:39   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалтын зар

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна.

Сонгон шалгаруулалт болох өдөр: 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагт

Сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх хугацаа:

2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09.00-17.00 цаг хүртэл

2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 09.00-17.00 цаг хүртэл

Сонгон шалгаруулалт болох газар: Шүүхийн ерөнхий зөвлөл №102 тоот

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:

1.Эрх зүйн бүрэн чадамжтай байх

2.Дээд боловсролтой байх

3.Ял шийтгэлгүй байх

Бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

1. Батлагдсан загварын дагуу бөглөсөн өргөдөл/ өргөдлийн загварыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 104 тоот

2. Иргэний үнэмлэхний хуулбар

3.Дээд боловсролын дипломын хуулбар

4.Цээж зураг 2 хувь /4x6/

5.Шалгалтын үйлчилгээний зардал 10000 төгрөг / арван мянган төгрөг/

Бүртгүүлэх хаяг: Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр,104 тоот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Тасганы овоо, Улаанбаатар хот, Монгол Улс

Шалгалттай холбоотой асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны 70007028,70008025 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.

 

 

 

 

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ

Нийтэлсэн admin   Үзсэн: 48   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Аравдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031