Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-09-2017, 10:47   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад урьж байна

"ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ” СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран "ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ” сургалтыг 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд (42 хоног) танхимын болон дадлага ажлын хосолсон хэлбэрээр 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Сургалтыг хууль зүйн болон шүүн таслах ажиллагааны өндөр мэргэшилтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, багш, судлаачид удирдан явуулах бөгөөд амжилттай төгсөгчдөд "Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан”-ы гэрчилгээ олгоно. 
 
Сургалтын зорилго:
§  Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх;
§  Шүүн таслан ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх суурь мэдлэг,  чадвар, хандлага төлөвшүүлэх.
 
Сургалтад оролцогчдод тавигдах шаардлага:
§  Хууль зүйн их, дээд сургууль төгссөн байх
§  Эрх зүйч мэргэжилтэй
§  Дүнгийн голч 3.0-с дээш
§  Шүүхийн захиргааны байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх

Бүрдүүлэх материал:
1.Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
2.Сургууль төгссөн диплом, хуулбарын хамт
3.Сургалтын төлбөр 260,000 төгрөгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Төрийн сан 900012009 тоот дансанд тушаасан баримт
Бүртгэл:
Сургалтад оролцох хүсэлтэй эрх зүйчдийг 2017 оны 9 дүгээр сарын 8-наас 2017 оны 9 дүгээр сарын 22–ны өдрийг дуустал хугацаанд ажлын өдрүүдийн 09.00–17.00 цагийн хооронд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 205 тоотод бүртгэнэ. Сургалтад оролцогчдын тоо хязгаартай бөгөөд эхний ээлжид бүртгүүлсэн 50 хүнийг сургалтад оролцуулна. Сургалтад оролцогчдын тоо бүрдсэн тохиолдолд бүртгэлийг зогсооно.

Жич: Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 312825, 267697, 99961737, 99025052 дугаараас авна уу. 

Нийтэлсэн admin   Үзсэн: 68   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Арванхоёрдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031