Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-06-2017, 19:20   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ НЭЭЛЭЭ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2017 оныг шүүхийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд иргэд шүүхээр тав тухтай үйлчлүүлж, хүссэн мэдээллээ хялбар авах боломжийг бүрдүүлсэн "Шүүхийн үйлчилгээний төв”-ийг өөрсдийн байранд тохируулан тохижууллаа.

Түүнчлэн Иргэн та хэнд хандах вэ?, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний схем, Иргэний хөдөлгөөний схем, Эвлэрүүлэн зуучлагчийн хөдөлгөөний схем самбаруудыг тогтоон мөн Шүүхийн байранд авч орохыг хориглосон, Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн хөлтэй самбар, шүүхийн бүх төрлийн мэдээлэл авах мэдрэгчтэй дэлгэц KIOSK төхөөрөмж байрлуулж хууль эрх зүйн болон бусад мэдээллийг авах боломжтой боллоо.


Нийтэлсэн admin   Үзсэн: 793   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Тавдугаар сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031