Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-03-2017, 10:31   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЦОГТЦЭЦИЙ СУМАНД НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАА.

Тус шүүх нь Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газартай хамтран Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нээлттэй өдөрлөг зохион байгуулж, нүүдэллэн ажиллаа.

"Шүүхийншинэтгэлийн 10 үр дүн”, "Шүүхэд хэрхэн хандах, шүүхэд нэхэмжлэл гаргахад анхаарах зүйлс” зэрэг сэдвээр шүүгчийн туслах Ц.Мөнх-Эрдэнэ, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэрхэн өргөдөл гаргах вэ” сэдвээр шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа нар мэдээлэл өгч, шүүхэд хандах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай гарын авлага, брошур, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдлын талаарххэвлэмэл хуудсуудыг иргэд хөдөлмөрчидөд тарааж ажилласан.

Түүнчлэн 2 иргэний хэргийн хариуцагчид нэхэмжлэлийг гардуулан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргүүдийг танилцуулан нөлөөллийн мэдүүлгийн маягтад гарын үсэг зуруулж холбогдох эрх үүрэг болон хүлээх хариуцлагыг тайлбарлан өглөө.

Цогтцэций суманд оршин суудаг 2 иргэнийг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу гэрчийн эрх үүргийг танилцуулан гэрчээр асууж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хөнгөвчлөн, гэрчүүдийг Ханбогд суманд шүүхэд очих зардал чирэгдэл цаг хугацааг хэмнэсэн байна.

Шүүгчийн туслах Ц.Мөнх-Эрдэнэ, шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа болон Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалан нар уг өдөрлөгт оролцсон иргэд, хөдөлмөрчидийн санал сэтгэгдлийг сонсож, сонирхсон асуултад хариулан хэрэгцээ шаардлагатай мэдээллүүдийг өгч, иргэдэд хүрч ажилласан бөгөөд уг үйл ажиллагаанд иргэд тааламжтай хүлээн авч, цаашдын ажилд нь амжилт хүсч байлаа.
Нийтэлсэн admin   Үзсэн: 684   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Арванхоёрдугаар сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031