Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-03-2017, 17:50   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд ажиллав.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан, шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг нар 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд ажиллалаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан Монгол Улсын шүүхийн 2016 оны тайлан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны бодлого зорилтыг танилцуулсан бөгөөд шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ2016 онд шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн хөтөлбөрийг танилцуулж, шүүгч, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын дарга Э.Энхтүвшин шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны тайлан болон шүүн таслах ажиллагааны мэдээллийг товч танилцуулж, шүүхийн тамгын газраас шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын нийгмийн халамж, хувь хүний хөгжил, мэдлэг боловсролоо дээшлүүлж англи хэлний сургалтад хамрагдаж байгаа зэрэг онцлох ажлууд болон шүүхийн байр, шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг танилцуулан, албаны хүмүүсийн сонирхсон асуултанд хариулт өгсөн.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн П.Батсайхан тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад ажлын амжилт хүсч, шүүхийн номын санд шинэ ном бэлэглэв.


Нийтэлсэн admin   Үзсэн: 906   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Аравдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31