Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-02-2017, 10:03   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

БАЯН-ОВОО СУМАНД НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАА.

Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилт, Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн, Шүүн таслах ажиллагааны 2015, 2016 оны харьцуулсан мэдээлэл, Шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдолыг ард иргэдэд таниулах, Шүүхэд хэрхэн хандах, зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх талаар мэдээлэл өгөх, иргэдийн санал сэтгэгдлийг сонсох, судалгаа авах зорилгын хүрээнд тус шүүхийн харьяа Баян-Овоо суманд 2017 оны 02 дугаар сарын 03-нд Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газартай хамтран нүүдэллэн ажиллалаа.

 

Шүүхийн 2015, 2016 оны шүүн таслах ажиллагааны товч тайлан, "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль шүүгч Г.Солонго, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль” "шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцохын ач холбогдол” шүүгчийн туслах Ц.Мөнх-Эрдэнэ, шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Гантуяа, шүүгчийн туслах Н.Нарантуяа, эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяа нар шүүхэд хэрхэн хандах, нэхэмжлэл хэрхэн бичих зэрэг мэдээлэл бүхий гарын авлага, брошур, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, ач холбогдлын талаар хэвлэмэл хуудсуудыг иргэдэд тарааж, шүүхийн талаарх мэдээ мэдээллийг танилцуулан ажилласан байна.

Мөн "ИРГЭН ТАНД ТУСЛАЯ” сэдэвт мэдээллийн самбарыг орон нутгийн удирдлагуудад гардуулан өгсөн бөгөөд самбарт шүүхийн тайлан болон шүүхэд хэрхэн хандах, нэхэмжлэл хэрхэн бичих, нэхэмжлэлийн загварууд болон шүүхийн мэдээллийг авч болох цахим холбоосууд зэрэг иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллүүдийг байршуулсан бөгөөд цаашид тогтмол мэдээ мэдээллээ шинэчлэн байршуулахаар тогтлоо. Инэснээр шүүхийн талаарх мэдээ мэдээллийг иргэд илүү ойр, хурдан шуурхай хэлбэрээр хүлээн авах таатай боломж бүрдсэн юм.

Түүнчлэн иргэдээс 4 нэхэмжлэл хүлээн авч, эвлэрүүлэн зуучлалд хэрхэн өргөдөл гаргах талаар мэдээллийг өгч ажилласан бөгөөд иргэд хөдөлмөрчидөд хүрсэн үр дүнтэй ажил боллоо.
Нийтэлсэн admin   Үзсэн: 705   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Арванхоёрдугаар сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031