Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-01-2017, 18:44   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХ ХУРАЛД ОНЛАЙНААР ОРОЛЦЛОО

Шүүх шинэчлэгдэж, шүүхийн үйл ажиллагаа иргэдэд ойртож ажиллах, ил тод байх ажлын хүрээнд нийслэл, орон нутгийн шүүхүүд онлайнаар холбогдон прокурор, өмгөөлөгч, гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцох нөхцөл бололцоог бүрдүүлсэн билээ. Үүний дагуу манай шүүх нь нийслэл, орон нутгийн шүүхүүдтэй онлайнаар холбогдон шүүх хурал хийж шүүхийн үйлчилгээг байгууллага, иргэдэд ойртуулан ажиллаж байна.

Энэ удаа манай шүүхэд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Амгаланг онлайнаар оролцуулах ажлыг зохион байгууллаа.

Тус шүүх нь Өмнөговь аймгийн төвөөсөө 280 км-ын зайд оршдог бөгөөд зам харгуй муутай, давж заалдах шатны шүүх хуралд очиж оролцоход хүндрэлтэй байдаг.

Иймд Онлайн төхөөрөмж ашиглан давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Амгалантай санал сэтгэгдлийг хуваалцлаа.

Шүүх хуралдаанд онлайнаар оролцоход биечлэн оролцохтой адилаар эрх хэмжээгээ бүрэн хэрэгжүүлэн ажиллаж чадаж байна уу ? ямар нэгэн хүндрэл бэрхшээл тулгарсан уу ?

Эрүүгийн хуулийн 91.1, 99,1, 107.1-д заасан гэмт хэрэгт Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд Ханбогд сумаас онлайнаар оролцлоо. Ингэж оролцсон нь биечлэн оролцохтой адилаар өөрийн эрх хэмжээг бүрэн хэрэгжүүлэн ажиллах боломжтой байлаа. Өмнө нь бол Ханбогд сумаас Өмнөговь аймаг руу явж, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоход зардал мөнгө болон цаг хугацааны хувьд алдагдалтай байдаг. Энэ үүднээс Өмнөговь аймгийн прокурорын газраас томилогдсон прокурор шүүх хуралдаанд оролцдог байсанюм. Онлайн төхөөрөмж нь дээрх хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэсэн байна.

Тухайн онлайн төхөөрөмжөөр шүүх хуралдаанд оролцохын ач холбогдол, давуу тал:

Түрүүн хэлсэнчилэн цаг хугацаа, зардал хэмнэх ач холбогдолтой байлаа. Өмнөговь аймаг руу явж шүүх хуралдаанд оролцох нь зардал болон цаг хугацаа их шаарддаг байсан. Өөрийн яллах дүгнэлт үйлдэж хяналт тавьсан эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрөө оролцох боломжийг олгож байна.

Монгол улсын хэмжээнд бүх орон нутгийн болон бүх шатны шүүхтэй онлайнаар холбогдох боломжтой болсон нь зөвхөн шүүх, прокурор төдийгүй гэрч, хэлмэрч, орчуулагчийг шүүх хуралдаанд онлайн хэлбэрээр оролцох боломжтой болсон нь маш их ач холбогдол бүхий том дэвшилт, давуу тал юм.

Шүүхийн тамгын газраас давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүх хуралдааны оролцогчийн хүсэлтээр онлайн хэлбэрээр бүх шүүхүүдтэй холбогдож ажиллаж байгаа бөгөөд уг ажиллагааны талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцана уу ?

Техник технологийн хөгжлийг даган шүүхийн шинэчлэлд ашиглаж буй сонгодог хэлбэр бөгөөд Шүүх шинэчлэгдэж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна. Шүүх прокурор үргэлж нэгэн зорилгын төлөө ажилладаг бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн хамт олонд ажлын амжилт хүсье...

Улсын өнцөг булан бүрт байгаа бүх шүүхүүдтэй ингэж цахимаар холбогдож, ажил албаа тогтмол явуулдаг өргөн боломж нээгджээ. Энэ бол өргөн уудам нутагтай манайх шиг улсад бол асар хэрэгтэй дэвшил гэж үзэж байна.

Танд баярлалаа танай хамт олонд амжилт хүсье


Нийтэлсэн admin   Үзсэн: 883   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Аравдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31