Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-06-2016, 18:53   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Засаг даргын тамгын газар, Цагдаагийн тасаг хамтран Ханбогд сумын төрийн бүх байгууллагуудын дунд 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр соёлын төвд "Дэвжээ” тэмцээн зохион байгуулж, тус тэмцээнд нийт 9 гаруй баг хамт олон орсон бөгөөд дараах төрлүүдээр өрсөлдлөө.

Ø Мэндчилгээ

Ø хошин шогын үзүүлэх тоглолт

Ø багын гишүүдын дундах асуулт

Ø багын ахлагчын асуулт

Уг тэмцээнд Ц.Мөнх-Эрдэнэ ахлагчтай шүүхийн "Дэнс” баг оюун ухаан, авхаалж самбаа, ур чадвараа сорин амжилттай оролцож гутгаар байранд орж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
Нийтэлсэн admin   Үзсэн: 797   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Тавдугаар сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031