Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-10-2014, 15:21   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД "ГАР БӨМБӨГ"-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сум дундын 16 дугаар шүүхээс, шүүх эрх мэдлийн хүрээнд Хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдийн ажлын холбоо харилцааг сайжруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зорилгоор Хуулийн байгууллагуудын дунд Гар бөмбөгийн тэмцээн Ханбогд сумын ЕББДСургуулийн спорт заалалд 10 сарын 08 нд амжилттай зохион байгууллаа.


· Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхажлыг зохицуулах салбар зөвлөлийн баг

· Сум дундын 16 дугаар шүүх, Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хамтарсан баг

· Өмнөговь аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн тасаг, Баян-Овоо, Манлай сумдын цагдаагийн хэсгийн хамтарсан баг

· Ханбогд сумын цагдаагийн хэсгийн баг

· Гаалийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Иргэний харьяалал, шилжих хөдөлгөөний ерөнхий газрын Гашуунсухайт дахь тасгийн хамтарсан баг

· Мал эмнэлэг үржлийн тасаг, Байгал орчны байцаагчдын хамтарсан баг тус тус багууд оролцож доорхи багууд амжилттай оролцлоо.

1-р байр: Ханбогд сумын цагдаагийн хэсгийн баг

2-р байр: Сум дундын 16 шүүх, Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хамтарсан баг

3-р байр: Гэмх хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн баг тус тус байр эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав.


Нийтэлсэн admin   Үзсэн: 584   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
 

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Тавдугаар сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031