21-11-2017, 14:24
Шүүхийн ерөнхий зөвлөлийн хөрөнгө оруулалтаар Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдааны жишиг танхим болох "Ногоон танхим” (Green hall)-ыг иж бүрэн тохижуулж, өнөөдөр нээлт хийлээ. Уг жишиг танхим нь шүүхийн байрны стандарт, олон улсын жишигт нийцсэн бөгөөд 234 метр.кв талбайтай, 5.35 метр өндөртэй юм.